“Улс төр судлаач” мэргэжлээр суралцаж буй оюутнууд Цэцийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн нийгмийн ухааны салбарын Улс төр судлалын тэнхимийн оюутан, багш нарын төлөөлөл 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр тэдэнд Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрх, чиг үүрэг, Үндсэн хуулийн хяналтын онцлогийн талаар Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Референт Н.Онударь дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.